Монголчуудаа, Киргизстантай танилцаарай

2011 оны намар надад Нээлттэй нийгэм хүрээлэнгийн сургалтанд хамрагдаж Киргизстан улсыг зорих аз тохиосон юм.

Тэр сургалтыг 21-р зууны залуус: Мэтгэлцээн, Иргэний сэтгүүлзүй, Дижитал медиа гэдэг байсан ба надаас гадна 3 Монгол оюутан тэнд очиж, Афганистан, Узбекистан, Туркменистан, Казакстан болон Тажикистанаас ирсэн хүүхдүүдтэй хамт сурсан.

Анх удаагаа л төв Азийн оронд очих гэж байсан болохоор би тэр үед Киргизстаны талаар нэг их юм мэддэггүй байлаа. Гэхдээ Киргиз хүмүүсийн бидэнтэй соёл, түүхийн маш олон талаараа адилхан гэдгийг хараад үнэхээр биширч билээ.

Саяхан би Суралцах тойрогт (дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй) Киргизстаны тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ хэлэлцүүлэгт бэлдэхдээ хийсэн судалгааны явцад би манайд Бороо гоулдыг ажиллуулдаг байсан (одоо Гацууртын гоулд дээр хүлээгдэж байгаа) Centerra Gold Киргизстанд бас алтны уурхайтай ба тэндээ л манай Рио Тинто шиг том нөлөөтэй юм байна лээ.

Киргизстанд уул уурхайн компаниуд 17-20% татвар төлдөг байхад Centerra нь Кумторын уурхайгаасаа 14%-ын татвар төлдөг бололтой. Рио Тинтогийн Оюу толгой манайд 25%-ын татвар төлдөг гэсэн. Энэ нийтлэл дээр Киргизийн засгийн газар Centerra-тай хийсэн гэрээгээ шинэчлэхийг хүссэн байна. Гэсэн ч Centerra Gold-ийнхөн “Бид танай үндэсний экспортын 50%-ыг нийлүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-ыг бүрдүүлдэг” гэж хэлээд татвараа өсгүүлэх шинжгүй суугаад байгаа юм байна.

Та бүхэн бараг сонссон байх, Киргизэд сүүлийн 10 жил улс төрийн тогтворгүй байдал үүсээд байсан. Урд хэсгийн Ош гэдэг том хотод нь Киргизүүд Узбек угсааны иргэдийн дунд мөргөлдөөн байнга болдог юм байна. Хамгийн сүүлд 2010 онд болсон бослогоор хуучин ерөнхийлөгч Курманбек Бакиевыг авч хаяаад Роза Отунбаеваг гэдэг эмэгтэйг түр ерөнхийлөгч болгосон байна. Хэдийгээр одоо засгийн газар нь Алмазбек Атамбаевийн удирдлага дор тогтвортой байгаа ч энэхүү эргэлт, улс төрийн тогтворгүй байдал нь Centerra-тай гэрээ байгуулахад сул тал болсон бололтой.

Киргизстаны нийслэл Бишкект анх буугаад би яг манайх шиг айраг зардаг эсгий гэрт орж үзсэн юм. Тэднийг хараад үнэн сэтгэл хөдлөөд дараа нь сургалтын үеэрээ нэг Тажикстан найзтайгаа нийлж айраг зардаг нэг эмэгтэйнд очиж богино хэмжээний (4мин) баримтат видео хийсэн юм. Анх удаагаа хийж байсан болохоор угаасаа шал шог юм хийсэн л дээ. Гэхдээ тэр бичлэгийг хийх явцад Киргиз хэлний зарим үг нь Монголтой адилхан, цаашлаад бидний ахуй, хоол, ундны соёл их адилхан юм байна гэдгийг ажигласан.

Киргиз найзууд маань сургалтын үеэр гэнэт “Танай ерөнхийлөгч чинь Харвардыг төгссөн гэлүү?” гэж асууж байсныг санаж байна. Монголын талаар нилээд өндөр сэтгэгдэлтэй явдагийг нь сонсоод би их гайхаж билээ. Дараа нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Киргизүүд манай туршлагаас суралцая гэж бидэнд хандсан талаар хэд хэдэн нийтлэл олж уншсан. Үр бүтээлтэй хэлэлцүүлэг өрнүүлээсэй билээ. Бид чинь ахан дүү улсууд шүү дээ.

Advertisements

Монголыг дэлхийд төлөөлөх 2 бүтээгдэхүүн

Монголын Эдийн засгийн форум 2013 саяхан зохиогдлоо. Хувийн хэвшлийн томчуудаас авахуулаад УИХ-ын гишүүд, сайдуудыг оролцуулсан энэ форумд худлаа байгаа даа гэж хардалт төрмөөр том том мэдээ сонсогджээ.

Гэвч уул уурхайн хэдэн компаниас хамааралтай болох хувь тавилантай манай орны хувьд энэ форум их зөв сэдэв рүү төвлөрсөн нь – Монголын “брэнд” экспортын бүтээгдэхүүнүүд юув, бид тэднийг яаж сайжруулж чадахав.

“Өдрийн мэдээ” сонины 3-р сарын 15-ны дугаарт бичсэнчлэн дараах 6 бүтээгдэхүүн Монголын ирээдүйг цааш нь зална гэнэ:

 1. Аялал жуулчлал. Бид нар уул уурхай байгаль орчныг бусниулснаас энэ салбар манайд унаад байгааг гадарлаж байгаа билээ. Нэг жуулчны компаний нөхөр Google дээр “Монгол руу аялах” гэсэн үгний хайлт сүүлийн 10 жилд 60%-иар буурсныг үзүүлжээ. Гэхдээ, [Соёл, спорт, аялал жуулчлалын яам] “National Geographic”-н “Traveler” сэтгүүлд Монголыг рекламдуулахаар 300 сая төгрөг өгсөн гэж мэдээлжээ. Энэ форумын оролцогчид нүүдлийн соёл иргэншил, үлэг гүрвэл, Чингис хаан (Монголын эзэнт гүрэн) гэдэг өнцгөөс л брэнд болгож хөгжүүлье гэж бодоод байх шиг байна. Үлэг гүрвэлийн хувьд манайхан дахиж олдвор олох экспедиц их хийхгүй бол бидний үзмэр Хятадын хажууд их бага харагдана. Хятадууд маш олон шинэ төрөл зүйлийн яс олж, [cit]  палентологийн ухааныг хэдэн алхам урагшлуулаад байгаа билээ. Жишээ нь бид “Юрийн галавийн цэцэрлэгт хүрээлэн” УСК-д гардаг динозавруудын ихэнх нь том шувуу шиг өдтэй амьтад[cit]  байсан болж таарсныг мэдэх билээ. Манай Тарбозавр Батаар ч бас өдтэй байсан болж таарах байх. Гэтэл манай яамны Монголын аялал жуулчлалын брэнд болгосон шинэ лого нь өдгүй тиранозаврыг унасан охины зурагтай болж таарсан. Засах л хэрэгтэй болох байх даа.

Image

2. Мах(ан бүтээгдэхүүн). Манайх 2.8 сая хүн амтай, 42 сая малтай мөртлөө яагаад махны экспортоор дэлхийд алдартай болчихоогүй байна вэ гэсэн чинь гадаад хэрэглэгчид талд бэлчсэн малыг фермд тэжээсэн малнаас аюултай гэж үздэг юм байна. Хонины махыг үмхий мах гээд олон улсад нэг их экспортлодоггүй гэж би бас хүнээс сонссон юм байна. Гэхдээ сайн мэдээ гэвэл Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас ирэх таван сард монгол малын махыг эрүүл ахуйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх байх гэсэн гэнэ. Мөн дан ганц мах ч биш малын шийр ашиглан коллаген ч хийж болно гэнэ. Жил бүр 8 сая мал нядалахад 42 сая шийр хаягддаг гэнэ. (2 хөлтэй мутант юмуу 3 хөлтэй ахмад малыг оруулахгүйгээр тооцвол) Мөн нядалгааны үеэр гардаг цусыг ч бас цусан хиам болгох боломжтой гэж байгаа юм байна. Цаашаа зөндөө л шинэ санаа гарах байх, гэхдээ нэг л зүйл тодорхой байна: Бид махаа экспортлож зарах цаг иржээ.