Монголчуудаа, Киргизстантай танилцаарай

2011 оны намар надад Нээлттэй нийгэм хүрээлэнгийн сургалтанд хамрагдаж Киргизстан улсыг зорих аз тохиосон юм.

Тэр сургалтыг 21-р зууны залуус: Мэтгэлцээн, Иргэний сэтгүүлзүй, Дижитал медиа гэдэг байсан ба надаас гадна 3 Монгол оюутан тэнд очиж, Афганистан, Узбекистан, Туркменистан, Казакстан болон Тажикистанаас ирсэн хүүхдүүдтэй хамт сурсан.

Анх удаагаа л төв Азийн оронд очих гэж байсан болохоор би тэр үед Киргизстаны талаар нэг их юм мэддэггүй байлаа. Гэхдээ Киргиз хүмүүсийн бидэнтэй соёл, түүхийн маш олон талаараа адилхан гэдгийг хараад үнэхээр биширч билээ.

Саяхан би Суралцах тойрогт (дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй) Киргизстаны тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ хэлэлцүүлэгт бэлдэхдээ хийсэн судалгааны явцад би манайд Бороо гоулдыг ажиллуулдаг байсан (одоо Гацууртын гоулд дээр хүлээгдэж байгаа) Centerra Gold Киргизстанд бас алтны уурхайтай ба тэндээ л манай Рио Тинто шиг том нөлөөтэй юм байна лээ.

Киргизстанд уул уурхайн компаниуд 17-20% татвар төлдөг байхад Centerra нь Кумторын уурхайгаасаа 14%-ын татвар төлдөг бололтой. Рио Тинтогийн Оюу толгой манайд 25%-ын татвар төлдөг гэсэн. Энэ нийтлэл дээр Киргизийн засгийн газар Centerra-тай хийсэн гэрээгээ шинэчлэхийг хүссэн байна. Гэсэн ч Centerra Gold-ийнхөн “Бид танай үндэсний экспортын 50%-ыг нийлүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-ыг бүрдүүлдэг” гэж хэлээд татвараа өсгүүлэх шинжгүй суугаад байгаа юм байна.

Та бүхэн бараг сонссон байх, Киргизэд сүүлийн 10 жил улс төрийн тогтворгүй байдал үүсээд байсан. Урд хэсгийн Ош гэдэг том хотод нь Киргизүүд Узбек угсааны иргэдийн дунд мөргөлдөөн байнга болдог юм байна. Хамгийн сүүлд 2010 онд болсон бослогоор хуучин ерөнхийлөгч Курманбек Бакиевыг авч хаяаад Роза Отунбаеваг гэдэг эмэгтэйг түр ерөнхийлөгч болгосон байна. Хэдийгээр одоо засгийн газар нь Алмазбек Атамбаевийн удирдлага дор тогтвортой байгаа ч энэхүү эргэлт, улс төрийн тогтворгүй байдал нь Centerra-тай гэрээ байгуулахад сул тал болсон бололтой.

Киргизстаны нийслэл Бишкект анх буугаад би яг манайх шиг айраг зардаг эсгий гэрт орж үзсэн юм. Тэднийг хараад үнэн сэтгэл хөдлөөд дараа нь сургалтын үеэрээ нэг Тажикстан найзтайгаа нийлж айраг зардаг нэг эмэгтэйнд очиж богино хэмжээний (4мин) баримтат видео хийсэн юм. Анх удаагаа хийж байсан болохоор угаасаа шал шог юм хийсэн л дээ. Гэхдээ тэр бичлэгийг хийх явцад Киргиз хэлний зарим үг нь Монголтой адилхан, цаашлаад бидний ахуй, хоол, ундны соёл их адилхан юм байна гэдгийг ажигласан.

Киргиз найзууд маань сургалтын үеэр гэнэт “Танай ерөнхийлөгч чинь Харвардыг төгссөн гэлүү?” гэж асууж байсныг санаж байна. Монголын талаар нилээд өндөр сэтгэгдэлтэй явдагийг нь сонсоод би их гайхаж билээ. Дараа нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Киргизүүд манай туршлагаас суралцая гэж бидэнд хандсан талаар хэд хэдэн нийтлэл олж уншсан. Үр бүтээлтэй хэлэлцүүлэг өрнүүлээсэй билээ. Бид чинь ахан дүү улсууд шүү дээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s